-
Luke 21
- 1 Тэгээд тэрбээр өөдөө харж, эрдэнэсийн сан руу өргөлүүдээ шидэж буй баячуудыг харав.
- 2 Мөн нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй тийш хоёр лептоон шидэж буйг бас харлаа.
- 3 Тэгээд тэр, Үнэхээр энэ ядуу бэлэвсэн эмэгтэй бүхнээс илүүг шидлээ гэдгийг би та нарт хэлье.
- 4 Учир нь тэд бүгдээрээ бялхсан байдлаасаа Шүтээний өргөлүүд рүү шидсэн. Харин энэ эмэгтэй хомс байдлаасаа байгаа бүх амин зуулгаа шидлээ гэв.
- 5 Тэгэхэд сүм гоё чулуунууд болон бэлэгнүүдээр хэрхэн чимэглэгдсэн тухай зарим нь ярьж байхад тэр,
- 6 Та нарын харж байгаа энэ зүйлсийн хувьд чулуу, чулуун дээрээ нураагдахгүйгээр үлдэхгүй тэр өдрүүд ирэх болно гэв.
- 7 Тэгэхэд тэд түүнээс асууж, Багш аа, эдгээр зүйл хэзээ болох вэ? Мөн эдгээр зүйл болох үед ямар шинж тэмдэг байх вэ? гэлээ.
- 8 Тэгтэл тэр, Олон хүн, Би бол Христ гэж миний нэрээр ирэх учраас төөрөлдөхгүй байхыг анхаар. Мөн тэр цаг ойртож байна. Тийм учраас тэдний араас бүү яв.
- 9 Харин дайнууд болон үймээн самууны тухай сонсохдоо бүү ай. Учир нь эдгээр зүйл эхлээд болох ёстой. Гэхдээ төгсгөл нь тэр даруйдаа биш гэв.
- 10 Дараа нь тэр тэдэнд, Үндэстний дэргэд үндэстэн, хаанчлалын дэргэд хаанчлал босно.
- 11 Мөн өөр өөр газарт нүсэр газар хөдлөлтүүд, өлсгөлөнгүүд, тахлууд болно. Бас тэнгэрээс аймшигт үзэгдлүүд бас агуу шинж тэмдгүүд байх болно.
- 12 Харин энэ бүхнээс өмнө миний нэрнээс болоод хүмүүс та нарт гараа хүргэн, та нарыг хавчиж, синагогиудад болон шоронгуудад тушааж мөн хаад болон захирагчдын өмнө аваачна.
- 13 Тэгээд энэ нь та нарт гэрчлэл рүү эргэнэ.
- 14 Тиймээс та нар юу хариулахаа урьдаас бодохгүй байхыг зүрх сэтгэлдээ тогтоо.
- 15 Учир нь та нарын бүх заргалдагч няцааж бас эсэргүүцэж үл чадах тийм ам болон мэргэн ухааныг би та нарт өгнө.
- 16 Тэгээд та нар эцэг эх, ах дүү, хамаатан садан, найз нөхдийн аль алинаар нь тушаагдана. Мөн тэд та нарын заримыг алуулна.
- 17 Бас та нар миний нэрнээс болоод бүгдэд үзэн ядагдана.
- 18 Гэвч та нарын толгойны ширхэг үс ч сүйрэхгүй.
- 19 Та нар тэвчээр дотроо сэтгэлээ олж ав.
- 20 Тэгээд та нар Иерусалимыг армиудаар бүслэгдсэнийг харахдаа тэр үед үүний эзгүйрэл ойрхон буйг мэдэх болно.
- 21 Тэр үед Иудаиад байгчид нь уулс руу зугтаг. Мөн үүний дунд байгчид нь гарч яваг. Тэгээд улс улсад байгчид нь үүн рүү бүү орог.
- 22 Учир нь бичигдсэн бүх зүйл биелэгдэхийн тулд эдгээр нь өшөө авалтын өдрүүд байх юм.
- 23 Түүнчлэн тэр өдрүүдэд хэвлийдээ хүүхэдтэй нь бас хөхүүлдэг нь гаслантай яа! Учир нь тэр нутагт асар их гай зовлон мөн энэ ард түмний дээр хилэгнэл байх болно.
- 24 Мөн тэд илдний ирээр унаж улмаар бүх үндэстэн рүү олзлогдон хөтлөгдөнө. Тэгээд Жүүд бусчуудын цаг үе гүйцээгдэх хүртэл Иерусалим Жүүд бусчуудад талхлагдана.
- 25 Тэгээд нар, сар, однуудад шинж тэмдгүүд бас дэлхий дээр үндэстнүүдийн зовнил сандралтай хамт бий болно. Мөн тэнгис болон давалгаанууд хүрхэрнэ.
- 26 Хүмүүс айдас болон дэлхий дээр ирж байгаа зүйлсийг хүлээх хүлээлтээс болоод зүрх сэтгэлдээ муужирна. Учир нь тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэнэ.
- 27 Тэгээд тэд дараа нь хүмүүний Хүүг үүлэн дунд хүч чадал болон агуу сүр жавхаатайгаар ирж буйг харах болно.
- 28 Мөн энэ зүйлс болж эхлэхэд та нар цэх зогсоод, толгойгоо өргө. Учир нь та нарын зольж авахуулалт ойртож байна гэв.
- 29 Улмаар тэр тэдэнд зүйрлэл ярьж, Инжрийн мод болон бүх модыг ажигла.
- 30 Эдүгээ эднийг нахиалахад та нар өөрсдөө хараад, зун хэдийнээ ойрхон байгааг мэддэг.
- 31 Тэгээд та нар энэ зүйлс болохыг хараад, Шүтээний хаанчлал ойрхон буйг яг үүнчлэн мэд.
- 32 Үнэхээр би та нарт хэлье. Бүгд биелэгдэх хүртэл энэ үе өнгөрөхгүй.
- 33 Тэнгэр, газар үгүй болно. Харин миний үгс үгүй болохгүй.
- 34 Тиймээс та нар өөрсдөдөө анхаар. Эс бөгөөс зүрх сэтгэл чинь шарталт, согтуурал мөн амьдралын зовнилуудад дарагдаж улмаар та нар дээр тэр өдөр гэнэт ирнэ.
- 35 Яагаад гэвэл энэ нь хамаг дэлхийн гадаргуу дээр оршин суугч бүхний дээр урхи мэт ирнэ.
- 36 Тиймээс сонор сэргэг бай. Тэгээд болох эдгээр бүх зүйлээс зугтахад бас хүмүүний Хүүгийн өмнө зогсоход зохистой нэгэн байлгаач гэж үргэлж гуйлт хий гэлээ.
- 37 Тэгээд тэрбээр өдөр нь сүмд заан сургаж харин шөнө нь явж, Чидуны гэдэг ууланд хоноглодог байв.
- 38 Мөн бүх хүн түүнийг сонсохоор өглөө эрт түүн рүү сүмд ирдэг байлаа.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.