-
Hebrews 3
- 1 Иймээс ариун ахан дүүс ээ, тэнгэрийн дуудлагыг хүртэлцэгчид ээ, бидний тунхаглал дахь Төлөөлөгч ба Тэргүүн Тахилч Христ Есүсийг анхааран авч үз.
- 2 Тэрбээр өөрийг нь томилсон түүнд итгэмжтэй байсан. Яг л Мошээ бас түүний өргөөнд бүхэлд нь итгэмжтэй байсан шиг.
- 3 Учир нь өргөөг барьж босгосон нь өргөөнөөс илүү хүндэтгэлтэй байдагчлан Мошээгээс илүүтэйгээр энэ хүн яруу алдрыг хүртүүштэйд тооцогдсон.
- 4 Учир нь өргөө болгон хэн нэгнээр барьж босгогддог. Харин бүх зүйлийг барьж босгосон нь Шүтээн юм.
- 5 Мөн Мошээ зарцын ёсоор түүний өргөөнд бүхэлд нь үнэхээр итгэмжтэй байсан нь хожим яригдах зүйлсийн гэрчлэлийн төлөө байв.
- 6 Харин Христ өөрийн өргөөний дээр хүүгийн ёсоор байсан. Хэрэв бид төгсгөл хүртэл бат итгэл болон найдварын баяр хөөрийг баттай баримталбал бид түүний өргөө байна.
- 7 Иймээс (яг л Ариун Сүнс, Хэрэв та нар түүний дуу хоолойг өнөөдөр сонсвол,
- 8 цөлд сорилтын өдрөөр өдөхүй дотор байсантай адил өөрсдийн зүрх сэтгэлийг бүү хатууруул.
- 9 Тэгэхэд та нарын эцэг өвгөд намайг сорьж, намайг шалгасан бөгөөд миний үйлсүүдийг дөчин жил харсан.
- 10 Үүний улмаас би тэр үеийнхэнд зэвүүцсэн бөгөөд, Тэд зүрх сэтгэлдээ үргэлж гажууддаг агаад миний замуудыг мэдээгүй гэж хэлсэн.
- 11 Тиймээс би хилэгнэл дотроо, Тэд миний амралт руу орохгүй гэж тангарагласан гэж хэлсэнчлэн)
- 12 ахан дүүс ээ болгоомжил. Эс бөгөөс та нарын хэн нэгний дотор үл итгэлийн ёрын муу зүрх сэтгэл бий болж, амьд Шүтээнээс салчих вий.
- 13 Харин Өнөөдөр л гэгдэж байгаа дээр нь нэг нэгнээ өдөр тутам уриал. Эс бөгөөс та нараас хэн нэг нь гэмийн мэхлэлтээр хатуу болгогдчих вий.
- 14 Учир нь хэрэв бид бат итгэлийнхээ эхлэлийг эцэс хүртэл бат баримталбал бид Христийг хүртэлцэгчид болгогдсон байна.
- 15 Өнөөдөр л гэгдэж байгаа дээр нь, та нар түүний дуу хоолойг сонсвол мөнөөх өдөхүй дотор байсантай адил өөрсдийн зүрх сэтгэлийг бүү хатууруул.
- 16 Яагаад гэвэл зарим нь сонсчихоод өдсөн. Гэхдээ Египетээс Мошээгээр гаргагдсан болгон нь биш ээ.
- 17 Харин тэр хэнд дөчин жил зэвүүцсэн бэ? Гэм үйлдэж, цогцос нь цөлд унасан тэдэнд биш үү?
- 18 Мөн тэр өөрийнхөө амралт руу оруулахгүй гэж үл итгэсэн тэднээс өөр хэнд тангарагласан бэ?
- 19 Тиймээс тэд үл итгэлээс болоод орж чадаагүй гэдгийг бид харж байна.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.