-
Hebrews 12
- 1 Тиймээс бид бас гэрчүүдийн агуу үүлээр бүрхэгдсэн тул ачаа дарамт бүрийг мөн биднийг амархан бүсэлдэг энэхүү гэмийг хажуу тийш тавьцгаая. Тэгээд бидний өмнө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр,
- 2 бидний итгэлийн зохиогч бөгөөд төгсгөгч Есүс рүү харан гүйцгээе. Тэрбээр өөрийнхөө өмнө тавигдсан баяр хөөрийн төлөө гутамшгийг үл тоон, загалмайг тэвчин туулсан бөгөөд Шүтээний хаан суудлын баруун гар талд заларсаар байна.
- 3 Учир нь та нар оюун бодол дотроо эцэж бас туйлдахгүйн тулд өөрийнх нь эсрэг гэмтнүүдийн ийм эсэргүүцлийг тэвчин туулсан түүнийг бодож үз.
- 4 Та нар гэмийн эсрэг тэмцэж, хараахан цус урстал сөрөн зогсоогүй.
- 5 Түүнчлэн та нарт хүүхдүүддээ мэтээр хэлсэн, Хүү минь, Эзэний сахилгажуулалтыг бүү дорд үз бас түүгээр зэмлүүлэхдээ бүү туйлд гэсэн уриалгыг нь та нар мартжээ.
- 6 Учир нь Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг бөгөөд өөрийнхөө хүлээн авдаг хүү бүрийг ороолгодог.
- 7 Хэрэв та нар сахилгажуулалтыг туулж байгаа бол Шүтээн та нарт хөвгүүд шигээ хандаж байгаа хэрэг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй ямар хүү байна вэ?
- 8 Харин хэрэв та нар бүгд хүртэгч нь байдаг тэрхүү сахилгажуулалтгүй бол, тэгвэл та нар хөвгүүд нь биш бутач хүүхдүүд юм.
- 9 Цаашилбал биднийг засаж залруулдаг бидний махбодын эцгүүд бидэнд байсан бөгөөд тэднийг бид эмээн хүндэтгэдэг байсан. Ийм бид илүү ихээр сүнснүүдийн Эцэгт захирагдаж улмаар амьдрах бус уу?
- 10 Учир нь тэд үнэндээ өөрсдийнхөө таалсан дагуу биднийг цөөхөн өдөр сахилгажуулдаг байсан. Харин тэрбээр биднийг ариун байдлынхаа хүртэлцэгчид болгохоор бидний тусын тулд сахилгажуулдаг.
- 11 Эдүгээ ямар ч сахилгажуулалт тухайн үедээ баяр хөөртэй биш, харин харуусалтай санагддаг. Гэхдээ үүгээр сургагдагсдад энэ нь зөв байдлын амар тайвны үр жимсийг хожим нь бий болгодог.
- 12 Ийм учраас унжсан гараа бас сульдсан өвдгөө өргө.
- 13 Мөн доголон нь замаасаа гажуулагдахгүй харин оронд нь эдгэрэхийн тулд хөлдөө зориулж жимүүдийг шулуун болго.
- 14 Бүх хүнтэй амар тайван байхыг мөн ариун байдлыг мөшгө. Эдгээргүйгээр нэг ч хүн Эзэнийг харахгүй.
- 15 Хэн ч Шүтээний энэрлийн ард үлдчихгүйн тулд мөн урган гарч буй хорслын ямар ч үндэс та нарт төвөг учруулж улмаар үүнээс болоод олон хүн бузарлагдахгүйн тулд,
- 16 садарлагч нэгэн буюу ууган хүүгийн эрхээ үмх хоолоор худалдсан мөнөөх Эсаав шиг бузар нэгэн биш байхын тулд болгоомжтой бай.
- 17 Яагаад гэвэл хожим нь тэрбээр ерөөлийг өвлөхийг хүссэн боловч хэрхэн гологдсоныг та нар мэднэ. Учир нь тэрбээр нулимстайгаар гэмшин эргэлтийн орон зайг эрж хайсан боловч олоогүй.
- 18 Учир нь та нар хүрч болох бас галаар шатаагдсан уул руу бас хар бараан ба түнэр харанхуй руу бас шуурга руу,
- 19 бүрээн дуу руу, үгсийн дуу хоолой руу очоогүй. Тэрхүү дуу хоолойг сонссон хүмүүс цаашид өөрсдөд нь үг хэлэгдэхгүй байхыг гуйсан.
- 20 (Учир нь тэд, Тэгээд хэрэв ямар нэг амьтан тэрхүү ууланд хүрвэл тэр нь чулуугаар алуулах эсвэл жадаар жадлуулах ёстой байв гэж тушаагдаж байсныг тэвчиж чадаагүй.
- 21 Мөн энэхүү үзэгдэл тийм аймшигтай байсан тул Мошээ, Би асар ихээр айж бас чичирч байна гэсэн.)
- 22 Харин та нар Сион уул руу бас амьд Шүтээний хот болох тэнгэрийн Иерусалим руу, үй түмэн элч нар луу,
- 23 ерөнхий цугларалт болон тэнгэрт бичигдчихсэн ууганчуудын чуулган руу бас бүгдийн Шүүгч Шүтээн рүү, төгс болгогдсон зөв шударга хүмүүсийн сүнснүүд рүү,
- 24 мөн шинэ гэрээний зуучлагч Есүс рүү бас Хээвэлийнхээс илүү дээр зүйлсийг өгүүлдэг цацагдсан цус руу очсон.
- 25 Айлдаж буй түүнээс татгалзахгүй байхад анхаар. Учир нь энэ дэлхий дээр айлдсан түүнээс татгалзсан тэд зайлж чадаагүй юм бол тэнгэрээс айлдаж буй түүнээс бид нүүр буруулбал бүр ч илүүтэй зайлж чадахгүй.
- 26 Тэр үед түүний дуу хоолой газрыг доргиосон. Харин эдүгээ тэрбээр, Дахиад нэг удаа би зөвхөн газрыг төдийгүй тэнгэрийг ч бас сэгсэрнэм гэж амласан.
- 27 Гэхдээ, Дахиад нэг удаа гэсэн энэ үг нь сэгсрэгдэж буй нь бүтээгдсэн зүйлс тул үүний зайлуулалтыг харуулж буй хэрэг билээ. Энэ нь сэгсрэгдэшгүй зүйлс нь үлдэхийн тулд юм.
- 28 Ийнхүү бид үл ганхах хаанчлалыг хүлээн авч байгаа тул энэрэлтэй байцгаая. Үүгээр дамжуулан бид эмээлт болон айдастайгаар Шүтээнд тааламжтайгаар үйлчилж болох юм.
- 29 Учир нь бидний Шүтээн бол хуу шатаадаг гал юм.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.