-
2 Corinthians 5
- 1 Учир нь хэрэв газар дээрх гэр асар маань уусгагдвал бидэнд Шүтээний барилга буюу гараар бүтээгдээгүй, тэнгэрүүд дэх мөнхийн гэр бий.
- 2 Яагаад гэвэл тэнгэрээс байдаг тэрхүү гэрээр хувцаслагдахыг бид үүн дотроо чин сэтгэлээсээ хүсэмжлэн ёолдог.
- 3 Хэрэв бид тийнхүү хувцаслагдвал нүцгэн олдохгүй.
- 4 Учир нь дарамтанд байгаа бид энэхүү асар дотор хүсэмжлэн ёолдог нь хувцаслагдаагүй байхыг хүссэндээ бус, харин үхэх байдал амьдралд залгигдахын тулд хувцаслагдахыг хүссэндээ юм.
- 5 Эдүгээ яг энэ зүйлийн төлөө биднийг бий болгосон нь бидэнд бас Сүнсийг урьдчилгаанд өгсөн тэрхүү Шүтээн юм.
- 6 Тиймээс бид энэ биендээ оршиж байгаа үедээ Эзэнтэй байхгүй байдаг гэдгээ мэдэн, үргэлж зоригтой байдаг.
- 7 (Учир нь бид харагдаж буйгаар биш, итгэлээр алхдаг.)
- 8 Харин бид зоригтой байгаа бөгөөд энэ биетэй байхгүй байхыг улмаар Эзэнтэй нэг дор байхыг илүүтэй хүсэж байна.
- 9 Тиймээс нэг дор ч бай, байхгүй ч бай түүнд таалагдаж болохын тулд бид хөдөлмөрлөдөг.
- 10 Учир нь бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой. Энэ нь хүн бүр сайн ч бай, муу ч бай биеэрээ үйлдсэн зүйлсээ үйлдсэнийхээ дагуу хүлээн авахын тулд юм.
- 11 Тиймээс Эзэнээс айн дагжихуйг мэдэж байгаа бид хүмүүсийг ятгадаг. Харин бид Шүтээнд ил болгогдсон. Мөн та нарын ухамсар дотор ч бас ил болгогдсон гэж би бат найдаж байна.
- 12 Учир нь бид өөрсдийгөө дахиад та нарт сайшаан танилцуулаагүй байна. Харин зүрх сэтгэл доторхоороо бус, гаднах төрхөнд сайрхагчдад та нар ямар нэг хариу өгч чадахын тулд бидний өмнөөс бахархах завшааныг бид та нарт олгож байна.
- 13 Учир нь хэрэв бид өөрийн ухаангүй юм бол энэ нь Шүтээний төлөө юм. Эсвэл бид ухаан саруул юм бол энэ нь та нарын төлөө юм.
- 14 Яагаад гэвэл Христийн хайр биднийг хамжаарладаг. Учир нь нэг хүн бүгдийн төлөө үхсэн юм бол, тэгвэл бүгд үхсэн хэмээн бид шүүж үздэг.
- 15 Мөн тэрбээр бүх хүний төлөө үхсэн. Энэ нь амьдарч буй хүмүүс цаашид өөрсдийнхөө төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхэж улмаар босгогдсон түүний төлөө амьдрах ёстойн тулд юм.
- 16 Тиймээс үүнээс цааш хэн ч махбодын дагуу биш гэдгийг бид мэддэг. Тийм ээ, хэдийгээр бид Христийг махбодын дагуу мэдсэн ч эдүгээ үүнээс цааш бид түүнийг тийн мэдэхгүй.
- 17 Тиймээс хэрэв хэн нэг хүн Христ дотор бол тэр хүн шинэ бүтээл юм. Хуучин зүйлс өнгөрөн одсон байна. Ажигтун, бүх зүйл шинэ болсон байна.
- 18 Мөн бүх зүйл нь Шүтээнээс байдаг. Тэрбээр Есүс Христээр дамжуулан биднийг өөртэйгөө эвлэрүүлсэн бас бидэнд эвлэрүүллийн үйлчлэлийг өгсөн.
- 19 Ингэхдээ Шүтээн Христ дотор байж дэлхийг өөртэйгээ эвлэрүүлэн, тэдний алдаануудыг тэдэнд үл тооцсон бөгөөд бидэнд эвлэрүүллийн үгийг даатгасан.
- 20 Тиймээс эдүгээ Шүтээн биднээр дамжуулан та нарыг уриалсан тул бид бол Христийн төлөөх элчин сайд нар юм. Шүтээнтэй эвлэрсэн байхыг бид Христийн өмнөөс та нараас гуйж байна.
- 21 Учир нь гэмийг үл мэддэг байсан түүнийг тэрбээр бидний төлөө гэм болгосон нь бид түүний дотор Шүтээний зөв байдал болгогдож болохын тулд юм.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.