-
John 11
- 1 Эдүгээ Марийа түүний эгч Маарта хоёрын хот болох Витаниагийн Лаазарос гэдэг нэгэн эр өвчтэй байжээ.
- 2 (Энэ нь Эзэнийг тосоор тослоод, хөлийг нь үсээрээ арчсан Марийа юм. Түүний дүү Лаазарос өвчтэй болжээ.)
- 3 Тиймээс эгч нар нь түүн рүү хүн илгээж, Эзэн, ажигтун, таны хайрладаг нэгэн өвдсөн байна гэж хэлүүллээ.
- 4 Улмаар Есүс үүнийг сонсоод, Энэ өвчин бол үхэл рүү бус, харин Шүтээний алдрын төлөө билээ. Энэ нь Шүтээний Хүү үүгээр алдаршуулагдахын тулд юм гэв.
- 5 Эдүгээ Есүс Маарта болон түүний охин дүүг бас Лаазаросыг хайрладаг байжээ.
- 6 Ийнхүү тэр түүнийг өвчтэй гэдгийг сонсоод, байсан газартаа хоёр хоног өнжлөө.
- 7 Тэгээд дараа нь тэрбээр шавь нартаа, Иудаиа руу дахин явцгаая гэв.
- 8 Шавь нар нь түүнд, Раввий, Жүүдүүд саяхан тан руу чулуудахыг эрмэлзсэн. Та тийшээ дахиад явах нь уу? гэлээ.
- 9 Есүс, Өдөрт арван хоёр цаг байдаг бус уу? Хэрэв хэн нэг нь өдрөөр алхвал бүдрэхгүй. Яагаад гэвэл тэр энэ дэлхийн гэрлийг хардаг.
- 10 Харин хүн шөнөөр алхвал бүдэрнэ. Яагаад гэвэл түүний дотор гэрэл байхгүй гэж хариулав.
- 11 Тэр эдгээрийг хэлчихээд, дараа нь тэдэнд, Бидний анд Лаазарос нойрсож байна. Харин би түүнийг сэрээхээр явж байна гэлээ.
- 12 Дараа нь түүний шавь нар, Эзэн, хэрэв тэр нойрсож байгаа юм бол эдгэх юм байна гэв.
- 13 Харин Есүс түүний үхлийн талаар ярьсан юм. Гэтэл тэд унтаж амрах тухай ярьсан гэж боджээ.
- 14 Дараа нь Есүс тэдэнд ил тодоор, Лаазарос үхсэн.
- 15 Би тэнд байгаагүйдээ, та нар итгэж болох учраас би та нарын төлөө баяртай байна. Ямартай ч түүн рүү очицгооё гэв.
- 16 Дараа нь Дийдюмос гэгддэг Томаас бусад шавь нарт, Түүнтэй хамт үхэх байлаа ч бас явцгаая гэлээ.
- 17 Тэгээд Есүс очоод, тэрбээр булшинд аль хэдийн дөрөв хоног байсныг олж мэдлээ.
- 18 Эдүгээ Витаниа нь Иерусалимаас арван таван стаадион орчимд ойрхон байв.
- 19 Тэгэхэд дүүгийнхээ төлөө шаналж байсан Маарта, Марийа хоёрыг тайтгаруулахаар Жүүдүүдээс олон хүн тэдэн рүү иржээ.
- 20 Дараа нь Маарта Есүсийн ирж буйг сонсмогцоо түүнийг тосч уулзав. Харин Марийа гэртээ сууж байлаа.
- 21 Тэгээд Маарта Есүст, Эзэн, хэрэв та энд байсан бол дүү минь үхэхгүй байсан.
- 22 Гэхдээ Шүтээнээс таны гуйх юуг ч бай Шүтээн танд одоо ч гэсэн өгнө гэдгийг би мэднэ гэлээ.
- 23 Есүс түүнд, Чиний дүү босно гэв.
- 24 Маарта түүнд, Сүүлчийн тэр өдөрт босголтоор тэр босно гэдгийг би мэднэ гэлээ.
- 25 Есүс түүнд, Би бол босголт ба амьдрал мөн. Надад итгэдэг хүн үхсэн ч амьдарна.
- 26 Тэгээд надад итгэж, амьдардаг хэн ч бай хэзээ ч үүрд үхэхгүй. Чи үүнд итгэдэг үү? гэв.
- 27 Тэр түүнд, Тийм ээ, Эзэн. Та бол энэ дэлхийд ирэх ёстой мөнөөх Христ, Шүтээний Хүү мөн гэдэгт би итгэдэг гэлээ.
- 28 Улмаар тэр ийн хэлчихээд, замаараа явж, дүү Марийагаа нууцаар дуудаад, Багш ирээд, чамайг дуудаж байна гэв.
- 29 Тэр сонсмогцоо түргэн босож, түүн рүү очлоо.
- 30 Тэгэхэд Есүс хот руу хараахан орж ирээгүй харин Маартагийн өөрийг нь тосож уулзсан тэр газарт байж байлаа.
- 31 Тэгэхэд гэрт нь хамт байж, Марийаг тайтгаруулж байсан Жүүдүүд түүнийг яаран босоод, гарч явахыг харахдаа, Тэрээр булш руу нь очиж, тэнд уйлахаар явчихлаа гээд түүнийг дагажээ.
- 32 Дараа нь Марийа Есүсийн байсан газар ирж, түүнийг хараад, хөлд нь унан түүнд, Эзэн, хэрэв та энд байсан бол дүү минь үхэхгүй байсан гэв.
- 33 Есүс эмэгтэйн тийнхүү уйлахыг мөн түүнтэй хамт ирсэн Жүүдүүд ч бас уйлахыг харахдаа сүнсэн дотроо дургүйцэн санаа алдаж улмаар шаналжээ.
- 34 Улмаар, Түүнийг хаана тавьсан бэ? гэхэд нь тэд түүнд, Эзэн, очоод харна уу гэлээ.
- 35 Есүс уйлав.
- 36 Тэгэхэд Жүүдүүд, Тэр түүнийг хэрхэн хайрладаг байсныг хараач! гэлээ.
- 37 Харин тэдний зарим нь, Сохрын нүдийг нээсэн хүн энэ хүнийг хүртэл үхүүлэхгүй байж чадаагүй юм болов уу? гэжээ.
- 38 Тиймээс Есүс дотроо дахин дургүйцэн санаа алдсаар булш руу очив. Гэтэл энэ нь агуй байсан бөгөөд дээр нь чулуу тавиатай байжээ.
- 39 Есүс, Чулууг зайлуул гэлээ. Талийгаачийн эгч Маарта түүнд, Эзэн, тэр дөрөв хонож байгаа учраас өдийд өмхийрсөн байгаа гэв.
- 40 Есүс түүнд, Хэрэв чи итгэх юм бол Шүтээний яруу алдрыг харах болно гэж би чамд хэлсэн биш үү? гэлээ.
- 41 Тэгэхэд нь тэд талийгаачийг тавьсан байсан газраас чулууг зайлуулжээ. Тэгэхэд Есүс харцаа өөд өргөөд, Эцэг минь, та намайг сонссонд баярлалаа.
- 42 Эдүгээ та намайг үргэлж сонсдог гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ та намайг илгээсэн гэдэгт миний хажууд зогсож байгаа хүмүүс итгэж болохын тулд тэдний төлөө би үүнийг хэллээ гэв.
- 43 Тэгээд тэр ингэж хэлчихээд, Лаазарос, гараад ир гэж чанга дуугаар хашгирлаа.
- 44 Тэгтэл талийгаач гар хөл нь оршуулгын даавуугаар боолттой гарч ирлээ. Мөн түүний нүүр алчуураар ороогдсон байв. Есүс тэдэнд, Түүнийг тайл. Тэгээд явуул гэжээ.
- 45 Тэгэхэд Марийа руу ирсэн Жүүдүүдээс олон нь Есүсийн хийсэн зүйлсийг хараад, түүнд итгэжээ.
- 46 Харин тэдний зарим нь Фарисачууд руу явж, тэдэнд Есүсийн юу хийснийг ярив.
- 47 Тэгэхэд нь ахлах тахилч нар болон Фарисачууд зөвлөлийг цуглуулаад, Энэ хүн олон гайхамшиг бүтээж байгаа учраас яах вэ?
- 48 Хэрэв түүнийг энэ чигээр нь орхивол бүгд түүнд итгэх болно. Тэгвэл Ромчууд ирээд, биднээс газар болон үндэстэнг хоёуланг нь авчихна гэлээ.
- 49 Гэтэл тэдний нэг, тухайн жил тэргүүн тахилч байсан Каиафас тэдэнд, Та нар бүр юу ч ойлгохгүй байна.
- 50 Бүхэл үндэстэн мөхөхгүйн тулд ард түмний төлөө ганц хүн үхэх нь бидний хувьд дээр гэдгийг ч бодож үзэхгүй байна гэв.
- 51 Тэгэхэд үүнийг тэр өөрөөсөө хэлээгүй. Харин тухайн жил тэргүүн тахилч байсан тэр, Есүс энэ үндэстний төлөө
- 52 мөн зөвхөн энэ үндэстний төлөө ч бус, харин хаа сайгүй тараагдсан Шүтээний хүүхдүүдийг нэг дор цуглуулахын тулд үхэх ёстой гэж эш үзүүлжээ.
- 53 Тэгээд тэр өдрөөс хойш тэд түүнийг алахаар зөвлөлдөв.
- 54 Тиймээс Есүс цаашид Жүүдүүдийн дунд ил явсангүй. Гэхдээ тэндээс цөлд ойр байдаг нутаг руу, Эфраим гэдэг хот руу явсан бөгөөд тэндээ шавь нартайгаа хамт байлаа.
- 55 Тэгтэл Жүүдүүдийн дээгүүр өнгөрөх дөхсөн байсан бөгөөд олон хүн дээгүүр өнгөрөхөөс өмнө өөрсдийгөө ариусгахаар нутгаасаа Иерусалим руу өгсжээ.
- 56 Тэгэхэд тэд Есүсийг хайж, сүм дотор зогсож байхдаа хоорондоо, Та нар юу гэж бодож байна? Тэрбээр баярт ирэхгүй юм болов уу? гэлцэв.
- 57 Эдүгээ ахлах тахилч нар болон Фарисачуудын аль аль нь, хэрэв хэн нэгэн түүний хаана байгааг мэдвэл мэдээлэх ёстой гэсэн тушаалыг түүнийг баривчлахын тулд гаргасан байжээ.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.