-
Acts 13
- 1 Эдүгээ Антиохеиад байдаг чуулганд Варнаавас бас Нийгер гэж дуудагддаг Сиймон мөн Кюринагийн Луукиос, захирагч Ироодистой хамт өссөн Манаин түүнчлэн Саулос зэрэг эш үзүүлэгч болон багш нар байлаа.
- 2 Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байхад Ариун Сүнс, Надад Варнаавас, Саулос хоёрыг тусгаарла. Би тэднийг нэг ажлын төлөө дуудсан гэв.
- 3 Тэгээд тэд мацаг барьж, гуйлт хийн улмаар тэр хоёрын дээр гар тавьчихаад, явуулжээ.
- 4 Ийнхүү Ариун Сүнсээр илгээгдэж буй тэд Сэлэюкеиа руу хөдөллөө. Тэгээд тэндээс Кипр лүү дарвуулт онгоцоор явав.
- 5 Тэгээд тэд Саламист байхдаа Жүүдүүдийн синагогиудад Шүтээний үгийг тунхаглав. Мөн Иоаннис ч бас тэдэнд үйлчлэгч нь байлаа.
- 6 Улмаар тэд Паафос руу арлаар явж байхдаа хуурамч эш үзүүлэгч болох Варийсүүс нэртэй нэгэн Жүүд төлгөчийг олж харжээ.
- 7 Түүнтэй хамт хашир эр амбан захирагч Сээргиос Паулос байлаа. Тэрбээр Варнаавас, Саулос хоёрыг дуудаж, Шүтээний үгийг сонсохыг хүсжээ.
- 8 Харин төлгөч Элюмас (учир нь түүний нэрийг ийн орчуулдаг аж) амбан захирагчийг энэхүү итгэлээс холдуулахыг эрмэлзэн, тэднийг эсэргүүцэв.
- 9 Тэгтэл Ариун Сүнсээр дүүрсэн Саулос (мөн Паулос ч гэгддэг ) түүн дээр харцаа тогтоон
- 10 улмаар, Өө, бүх заль мэх болон бүх башир аргаар дүүрэн, элээний хүүхэд, бүх зөв байдлын дайсан чи Эзэний зөв замуудыг гажуудуулахаа болихгүй юм уу?
- 11 Мөн эдүгээ ажигтун, чиний дээр Эзэний гар байгаа бөгөөд чи нэг хэсэгтээ нарыг харахгүйгээр сохор байна гэлээ. Тэгтэл түүн дээр тэр даруй будан болон харанхуй унажээ. Тиймээс тэр өөрийгөө хөтлөх хүмүүсийг хайн тэмтчив.
- 12 Тэр үед Эзэний сургаалд алмайрсан байсан мөнөөх амбан захирагч болсон явдлыг хараад итгэжээ.
- 13 Эдүгээ Паулос болон түүнтэй хамт байгсад Паафосаас гараад, Памфюлиа дахь Пээргид очжээ. Улмаар Иоаннис тэднээс салж, Иерусалим руу буцлаа.
- 14 Харин тэд Пээргигээс гараад, Писидиа дахь Антиохеиад ирэв. Тэгээд шаббаат өдөр синагогид орж сууцгаалаа.
- 15 Тэгээд хууль болон эш үзүүлэгч нарын уншлагын дараа синагогийн удирдагч нар тэдэн рүү хүн явуулж, Эрчүүд ээ, ахан дүүс ээ, хэрэв та нарт хүмүүст зориулсан урмын үг байвал хэлнэ үү гэв.
- 16 Тэгэхэд нь Паулос босож, гараараа дохиод, Израйлийн эрчүүд болон Шүтээнээс эмээдэг та бүхэн сонсоно уу.
- 17 Израйлийн энэ ард түмний Шүтээн бидний эцэг өвгөдийг сонгосон бөгөөд энэхүү ард түмнийг Египетийн нутагт харийнхан байхад нь өргөмжилсөн. Улмаар өндөр дээд мутраар тэднийг тэндээс гаргасан билээ.
- 18 Тэгээд цөлд тэдний зан авирыг дөч орчим жилийн хугацаанд тэвчсэн.
- 19 Улмаар Кнааны нутаг дахь долоон үндэстэнг устгаад, нутгийг нь тэдэнд шодолтоор хувааж өгсөн.
- 20 Мөн үүний дараа эш үзүүлэгч Шэмүэлийг хүртэл дөрвөн зуун тавин жилийн хугацаанд шүүгчдийг өгсөн.
- 21 Дараа нь тэд хааныг хүссэн бөгөөд Шүтээн тэдэнд Бэниаминий овгийн эр, Кийшийн хүү Шаулыг дөчин жилийн хугацаанд өгсөн.
- 22 Тэгээд тэр түүнийг зайлуулчихаад, Давийдийг тэдний хаан болгохоор тэдэнд босгосон. Мөн тэр тэдэнд гэрчилж, Миний зүрх сэтгэлийн дагуух хүн Иессаигийн Давийдийг би оллоо. Тэр миний бүх хүслийг биелүүлнэ гэсэн.
- 23 Шүтээн амлалтынхаа дагуу энэ хүний үр удмаас Аврагч Есүсийг Израйльд босгосон билээ.
- 24 Түүний ирэлтийн өмнө Израйлийн бүх ард түмэнд гэмшин эргэлтийн баптизмыг Иоаннис анх тунхагласан.
- 25 Тэгээд Иоаннис замналаа гүйцээж байхдаа, Та нар намайг хэн гэж боддог вэ? Би бол тэр биш. Гэхдээ ажигтун, миний дараа ирж байгаа нэгний хөлийн шаахайг би тайлах үнэ цэнэгүй гэсэн.
- 26 Эрчүүд ээ, ахан дүүс ээ, Аврахаамын удмын хүүхдүүд ээ мөн та нарын дундах Шүтээнээс эмээдэг хүмүүс ээ, та нарт энэхүү авралын үг илгээгдсэн.
- 27 Учир нь Иерусалимд оршин суугчид болон тэдний захирагчид түүнийг ч бас шаббаат өдөр бүр уншигддаг эш үзүүлэгч нарын дуу хоолойг ч ойлгоогүй учраас түүнийг ялласнаараа тэдгээрийг биелүүлжээ.
- 28 Түүнчлэн тэд түүнээс үхлийн шалтаг олоогүй хэдий ч тэр хороогдсон байхыг Пилаатосоос шаардсан.
- 29 Ийнхүү тэд түүний талаар бичигдсэн бүгдийг гүйцээчихээд, түүнийг модноос буулган, булшинд тавьсан.
- 30 Харин Шүтээн түүнийг үхэгсдээс босгосон.
- 31 Тэгээд тэрбээр Галийлаас Иерусалим хүртэл өөртэй нь хамт явсан хүмүүст олон өдөр үзэгдсэн. Тэд бол ард түмэнд түүний гэрчүүд юм.
- 32 Мөн бид эцэг өвгөдөд өгөгдсөн тэрхүү амлалтын баярт мэдээг та нарт тунхаглаж байна.
- 33 Яагаад гэвэл тэдний хүүхдүүд болсон бидэнд Шүтээн Есүсийг босгосноороо мөнөөх амлалтаа биелүүлсэн. Энэ нь хоёрдугаар дуулалд бас, Чи бол миний Хүү. Энэ өдөр би чамайг төрүүллээ хэмээн бичигдсэний дагуу юм.
- 34 Түүнчлэн тэр түүнийг үхэгсдээс босгож, ялзрал руу дахиад буцаахгүй талаар, Би та нарт Давийдийн баттай өршөөлүүдийг өгнө гэж ийн хэлсэн.
- 35 Тиймээс өөр нэг дуулалд тэр бас, Таны Ариун Нэгэн ялзралыг үзэхийг та зөвшөөрөхгүй гэжээ.
- 36 Учир нь Давийд өөрийнхөө үеийнхэнд Шүтээний хүслээр үйлчилснийхээ дараа нойрсож, эцэг өвгөдийнхөө дэргэд тавигдсан бөгөөд ялзралыг үзсэн.
- 37 Харин Шүтээний босгосон тэрбээр ялзралыг үзээгүй.
- 38 Тийм учраас энэ хүнээр гэмүүдээс уучлалт та нарт тунхаглагдаж байгааг эрчүүд, ахан дүүс та нарт мэдүүлж байна.
- 39 Мөн итгэдэг бүхэн Мошээгийн хуулиар цагаатгагдаж чадаагүй тэр бүх зүйлээсээ түүгээр дамжин цагаатгагдаж байна.
- 40 Тиймээс эш үзүүлэгч нараар ийн хэлэгдсэн нь та нар дээр ирэхгүйн тулд болгоомжил.
- 41 Харагтун, басамжлагчид аа, тэгээд гайх бас мөх. Учир нь би та нарын өдрүүдэд нэгэн ажил хийж байна. Тэр ажлыг хэн нэгэн та нарт тунхаглаад ч та нар огт итгэхгүй гэжээ.
- 42 Тэгээд Жүүдүүдийг синагогиос гармагц Жүүд бусчууд өөрсдөдөө энэ үгсийг дараагийн шаббаатад тунхаглуулахаар хичээнгүйлэн гуйв.
- 43 Эдүгээ цуглаан тарахад Жүүдүүд мөн сүсэглэсэн дагаар орогчдын олон нь Паулос, Варнаавас хоёрыг дагажээ. Тэр хоёр тэдэнтэй ярилцахдаа Шүтээний энэрэлд үргэлжлүүлэн байхыг тэдэнд ятгалаа.
- 44 Тэгээд дараагийн шаббаат өдөр Шүтээний үгийг сонсохоор хотынхон бараг бүхэлдээ ирэв.
- 45 Харин Жүүдүүд цугласан олныг хараад, атаархлаар дүүрчээ. Тэгээд эсэргүүцэж бас доромжлон, Паулосын ярьсан зүйлсийн эсрэг ярив.
- 46 Гэсэн ч Паулос, Варнаавас хоёр зоригтой ярьж, Шүтээний үг эхлээд та нарт яригдах шаардлагатай байсан. Харин та нар үүнийг өөрсдөөсөө түлхэж, өөрсдийгөө мөнхийн амьдралын үнэ цэнэгүй гэж шүүж байгаа тул ажигтун, бид Жүүд бусчууд руу эргэж байна.
- 47 Учир нь Эзэн бидэнд, Би чамайг Жүүд бусчуудын гэрэл болгохоор томиллоо. Энэ нь чи газрын хязгаарууд хүртэл авралын төлөө байхын тулд юм гэж тушаасан гэлээ.
- 48 Тэгэхэд Жүүд бусчууд үүнийг сонсоод баярласан бөгөөд Эзэний үгийг алдаршуулав. Улмаар мөнхийн амьдрал руу томилогдсон болгон нь итгэжээ.
- 49 Тэгээд Эзэний үг бүх бүс нутгаар түгээгдлээ.
- 50 Харин чин сүсэгтэй бөгөөд хүндэт эмэгтэйчүүдийг бас хотын гол эрчүүдийг Жүүдүүд турхирчээ. Тэгээд Паулос, Варнаавас хоёрын эсрэг хавчлага дэгдээж улмаар тэднийг хил хязгаараасаа хөөлөө.
- 51 Харин тэр хоёр тэдний эсрэг хөлийн тоосоо сэгсрээд, Икоонионд иржээ.
- 52 Тэгээд шавь нар баяр хөөр ба Ариун Сүнсээр дүүргэгдэв.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.