-
1 Timothy 6
- 1 Буулган дор буй боол болгон өөрсдийнхөө эздийг бүх хүндлэлд зохистойд тооцог. Тэгвэл Шүтээний нэр ба сургаал доромжлогдохгүй.
- 2 Улмаар итгэгч эзэнтэй нь тэднийгээ бүү дорд үз. Яагаад гэвэл тэд бол ахан дүүс юм. Харин ч тэд итгэмжит бөгөөд хайрлагдсан, энэхүү ашиг тусаас хүртэгчид учраас тэдэнд бүр илүүтэй үйлчил. Эдгээр зүйлийг заан сурга бас уриал.
- 3 Хэрэв хэн нэгэн өөрөөр заан сургаж, эрүүл зөв үгст, бүр бидний Эзэн Есүс Христийн үгс ба сүсэг бишрэлтэй байдлын дагуух сургаалд ойр очдоггүй бол
- 4 тэрбээр бардам, юу ч мэддэггүй атлаа атаархал, маргаан, доромжлолууд, ёрын муу хардалтууд гардаг асуултууд ба үгсийн маргалдаануудаар өвчилсөн,
- 5 ашиг олох байдлыг сүсэг бишрэл гэж боддог завхарсан оюун бодолтой бас үнэний талаар хоосон юм. Ийм хүмүүсээс өөрийгөө татаж ав.
- 6 Харин сэтгэл хангалуун байдал бүхий сүсэг бишрэл нь агуу их ашиг мөн.
- 7 Учир нь бид энэ дэлхийд юу ч авчраагүй бас юуг ч аваад явж чадахгүй нь тодорхой.
- 8 Тэгээд хоол ба хувцастай байгаадаа сэтгэл хангалуун байцгаая.
- 9 Харин баяжихыг хүсдэг хүмүүс сорилт ба урхи руу бас хүмүүнийг сүйрэл болон мөхөлд живүүлдэг тэрхүү олон мунхаг бөгөөд хөнөөлт тачаал руу унадаг.
- 10 Учир нь мөнгийг хайрлахуй нь бүх ёрын муугийн үндэс юм. Үүнийг хүсэмжилсэн зарим нь итгэлээс гажсан бөгөөд олон зовиураар өөрсдийгөө сүлбэсэн.
- 11 Харин Шүтээний хүн ээ, чи эдгээрээс зугт. Тэгээд зөв байдал, сүсэг бишрэлтэй байдал, итгэл, хайр, тэвчээр, номхон байдлын араас мөшгө.
- 12 Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнхийн амьдралыг өмчил. Үүн рүү чи бас дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн тунхаглалыг тунхагласан.
- 13 Бүх зүйлд амь өгдөг Шүтээний мэлмийн өмнө бас сайн тунхаглалыг Поонтиос Пилаатосын өмнө гэрчилсэн Есүс Христийн өмнө би чамд тушааж байна.
- 14 Чи энэ тушаалыг толбогүйгээр, буруушаагдахааргүйгээр, бидний Эзэн Есүс Христийн үзэгдэлт хүртэл сахь.
- 15 Түүнийг тэрбээр өөрийнхөө цаг үеүдэд харуулна. Тэр бол ивээгдсэн бөгөөд цорын ганц Аугаа Захирагч, хаадын Хаан, эздийн Эзэн.
- 16 Ямар ч хүн ойртон очишгүй гэрэл дунд оршдог түүнд л үхэшгүй байдал байдаг. Түүнийг ямар ч хүн хараагүй, харж ч чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнхийн хүч чадал байна. Аминь.
- 17 Энэ дэлхийд баян байгаа хүмүүст, тэд ихэрхэхгүй байхыг бас тодорхой бус эд баялагт биш, харин баясуулахын тулд бүхнийг бидэнд бялхам өгдөг амьд Шүтээнд бат найдахыг,
- 18 сайн үйлсүүдээр элбэг баян байж болохын тулд сайныг үйлдэхийг, тарааж өгөхөд бэлэн, хуваалцах хүсэлтэй байхыг,
- 19 мөнхийн амьдралыг өмчилсөн байхын тулд ирэх цагийн төлөө сайн суурийг өөрсдөдөө нөөцлөхийг тушаа.
- 20 Тимоотеос оо! Эрээ цээргүй ба хоосон яриануудаас бас шинжлэх ухааных хэмээн хуурамчаар нэрлэгдсэн эсэргүүцлүүдээс зайлсхийж, чамд даатгагдсан зүйлийг хамгаал.
- 21 Зарим хүн эдгээрийг хүлээн зөвшөөрснөөр итгэлийн хувьд гажсан. Энэрэл чамтай хамт байг. Аминь.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.