-
1 Corinthians 12
- 1 Эдүгээ ахан дүүс минь, та нар сүнсний бэлгүүдийн талаар мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна.
- 2 Та нар хөтлүүлсэн мэтээр хэлгүй хиймэл дүрснүүд рүү аваачигдсан Жүүд бусчууд байсан гэдгээ мэддэг.
- 3 Тиймээс Шүтээний Сүнсээр ярьж буй ямар ч хүн Есүсийг хараагдсан гэж хэлэхгүйг бас Ариун Сүнсээр л биш бол хэн ч, Есүс бол Эзэн гэж хэлж чадахгүй гэдгийг би та нарт мэдүүлж байна.
- 4 Эдүгээ бэлгүүд олон янз боловч нэг л Сүнс байдаг.
- 5 Мөн үйлчлэлүүд олон янз боловч нэг л Эзэн байдаг.
- 6 Түүнчлэн үйл ажиллагаа олон янз байдаг боловч бүхний дотор бүгдийг ажиллуулдаг нь нэг л Шүтээн юм.
- 7 Харин Сүнсний илэрхийлэл нь хүн бүрт ашигтай байхаар өгөгдсөн.
- 8 Яагаад гэвэл нэгэнд нь мэргэн ухааны үг тэрхүү Сүнсээр, нөгөөд нь мэдлэгийн үг мөн л адилхан Сүнсээр,
- 9 мөн нөгөө нэгэнд нь итгэл адилхан Сүнсээр, өөр нэгэнд нь эдгээлтийн бэлгүүд адилхан Сүнсээр,
- 10 түүнчлэн өөр нэгэнд нь аугаа үйлсүүдийг үйлдэхүй, нөгөөд нь эш үзүүлэхүй, нөгөөд нь сүнснүүдийг ялгахуй, өөр нэгэнд нь олон төрлийн хэлүүд, нөгөөд нь хэлүүдийн хөрвүүлэлт өгөгдсөн.
- 11 Харин энэ бүхнийг хүн бүрт тус тусад нь ганц буюу энэхүү Сүнс л хүссэнийхээ дагуу хуваарилан ажиллуулдаг.
- 12 Яагаад гэвэл бие бол нэг бөгөөд олон эд эрхтэнтэй байдаг. Бас уг биеийн олуулаа байдаг бүх эд эрхтэн нэг бие болдог. Христ ч бас ийм юм.
- 13 Учир нь бид Жүүд эсвэл Жүүд бус байлаа ч, боол эсвэл эрх чөлөөтэй байлаа ч бүгд нэг л Сүнсээр нэг бие рүү баптизм хийлгэсэн бөгөөд бүгд нэг Сүнс рүү уулгагдсан.
- 14 Яагаад гэвэл бие бол ганц биш, харин олон эд эрхтэн юм.
- 15 Хэрэв хөл, Би гар биш учраас биеийнх биш гэж хэлбэл үүгээрээ энэ нь биеийнх биш болох уу?
- 16 Мөн чих, Би нүд биш учраас биеийнх биш гэж хэлбэл үүгээрээ энэ нь биеийнх биш болох уу?
- 17 Хэрэв бие бүхэлдээ нүд байсан бол сонсгол хаана байхсан бэ? Хэрэв бие бүхэлдээ сонсгол байсан бол үнэрлэлт хаана байхсан бэ?
- 18 Гэвч Шүтээн өөртөө таалагдсаны дагуу эдүгээ эд эрхтэн нэг бүрийг биенд байрлуулсан.
- 19 Мөн хэрэв тэд бүгд нэг эрхтэн байсан бол бие нь хаана байхсан бэ?
- 20 Харин эдүгээ тэд олон эд эрхтэн хэдий ч нэг бие юм.
- 21 Тэгээд нүд нь гаранд, Надад чиний хэрэг байхгүй. Түүнчлэн дахиад толгой нь хөлөнд, Надад чиний хэрэг байхгүй гэж чадахгүй.
- 22 Үгүй ээ, биеийн илүү сул дорой санагддаг тэр эд эрхтнүүд бүр илүү хэрэгтэй байдаг.
- 23 Тэгээд бага хүндэтгэлтэй байдаг гэж өөрсдийн боддог биеийн тэр эд эрхтнүүдэд илүү их хүндэтгэлийг бид хүртээдэг. Түүнчлэн бидний үзэмжгүй хэсгүүдэд илүү бялхсан үзэмжтэй байдал байдаг.
- 24 Учир нь бидний үзэмжтэй хэсгүүдэд хэрэгцээ байдаггүй. Харин гачигдалтай тэр хэсэгт Шүтээн илүү бялхсан хүндэтгэлийг өгснөөрөө биеийг эвцэлдүүлсэн.
- 25 Энэ нь бие дотор хагарал байхгүй харин эд эрхтнүүд нэг нэгэндээ санаа тавихын тулд юм.
- 26 Тэгээд нэг эрхтэн шаналбал үүнтэй хамт бүх эрхтэн шаналдаг. Мөн нэг эрхтэн хүндлүүлбэл үүнтэй хамт бүх эрхтэн хөөрөн баясдаг.
- 27 Эдүгээ та нар бол Христийн бие бөгөөд дор бүрнээ эд эрхтнүүд юм.
- 28 Тэгээд Шүтээн заримыг нь чуулган дотор нэгд төлөөлөгчид, хоёрт эш үзүүлэгчид, гуравт багш нар болгож, үүний дараа аугаа үйлсүүдийг, тэгээд эдгээлтүүдийн, тусламжуудын, удирдлагуудын, төрөл бүрийн хэлүүдийн бэлгүүдийг бий болгосон.
- 29 Бүгдээрээ төлөөлөгч үү? Бүгдээрээ эш үзүүлэгч үү? Бүгдээрээ багш уу? Бүгдээрээ аугаа үйлсүүдийг бүтээгч үү?
- 30 Бүгдээрээ эдгээлтийн бэлгүүдтэй юү? Бүгдээрээ хэлүүдээр ярьдаг уу? Бүгдээрээ хөрвүүлдэг үү?
- 31 Харин хамгийн сайн бэлгүүдийг шунан хүс. Мөн цааш нь би та нарт илүү онцсайн замыг харуулъя.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.